Имарт
Имартад өсөж хөгжиж, үнэ цэнээ бүтээх аяллаа бидэнтэй хамт эхлүүлээрэй
Имарт нь нийлүүлэгчид өөрсдийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнд оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд анхаардаг тавьдаг.
Имарт ажилтанд санал болгох үнэ цэнэ
- Бид ажилтан бүрийн хувийн амьдралыг хүндэтгэж, ажил, амьдралын тэнцвэрийг хадгалахад чиглэсэн уян хатан, дэмжлэгтэй орчныг бүрдүүлдэг.
- Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих сургалт, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан таны карьерын өсөлтийг тасралтгүй дэмжинэ.
- Ажлын гүйцэтгэлд суурилсан шударга үнэлгээ, урамшууллын тогтолцоог санал болгодог.
- Бид таны ур чадвар, хувь хүний хөгжлийг дэмжиж, тогтвортой ажлын байр, шударга үнэлгээ, шатлан дэвших бодит боломжийг бүрдүүлдэг.
- Бид харилцан хүндлэл, итгэлцэл, хамтын ажиллагааг эрхэмлэсэн эерэг ажлын орчинд хамтдаа өсөн хөгжих боломжийг бий болгодог.
Тав тухтай орчин
Тав тухтай, эерэг уур амьсгалтай ажлын орчинд ажиллах боломжийг бид танд санал болгож байна.
Хөнгөлөлт, хангамж
Таны болон таны гэр бүлийн сайн сайхныг дэмжих халамж, хөнгөлөлт, нэмэлт боломжууд.
- Байгалийн сайханд гэр бүлээрээ амарч, алжаалаа тайлах ажилтны зусланг ашиглах боломжтой.
- Эрүүл мэндээ дэмжиж, гэр бүлээрээ амрах болон сувиллын үйлчилгээ авах боломжтой.
- Имартын бүтээгдэхүүн, үйлчилгээг ажилтны тусгай хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
- Эрүүл мэндийн даатгалд хамрагдах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой.
- Тэмдэглэлт баяр, спорт, соёлын болон хамт олны арга хэмжээгээр дамжуулан эерэг, нээлттэй ажлын уур амьсгалыг бүрдүүлдэг.
- Шинэ аав, ээж болсон ажилтнуудаа дэмжиж, гэр бүлийн сайн сайхныг эрхэмлэсэн хөтөлбөр, урамшууллыг хэрэгжүүлдэг.