1. Ерөнхий шаардлага
Лабораторид зөвшөөрөгдсөн, зааварчилгаа авсан хүн ажиллана.
Хувийн хамгаалах хэрэгсэл (ХХХ) – нүдний шил, бээлий, лабораторийн халат заавал өмсөнө.
Имарт лаборатори
"Скай хайпермаркет" ХХК-н хими, нян судлалын лаборатори нь 2016 онд байгуулагдсан. Манай лаборатори нь өөрийн импортын хүнсний бүтээгдэхүүнд чанар ба эрүүл ахуйн бүрэн шинжилгээг өндөр түвшинд хийж баталгаажуулан хэрэглэгчидэд хүргэхээс гадна харилцагчдын хүсэлтийн дагуу хүнсний бүтээгдэхүүний хими, нян судлалын шинжилгээг хийдэг.
Тээвэрлэлтийн үед температурын горим (хөргөгч, хөлдөөсөн, тасалгааны температур) хангагдсан эсэхийг шалгасан байх. Тээвэрлэлтийг дээжийг гэмтээхгүй, бохирдуулахгүй нөхцөлд явуулах.
Дээжийг лабораторид өгөх үед хадгалалтын горим, сав баглаа боодол, тэмдэглэл бүрэн хангасан байх. Дээжийг цэвэр, бохирдолгүй, битүүмжилсэн байдлаар ирүүлэх. Дээжийн дагалдах хуудсыг бүрдүүлсэн байх (дээжийн нэр, огноо, хадгалалт, сорилтын зорилго гэх мэт).
Стандартчилал Хэмжилзүйн Газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн A/135 дугаар тушаалаар олгосон "Testing laboratory TL-46" дугаартай индексийг хэрэглэж байгаа бөгөөд харилцагчдын хүсэлтээр бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ус, орчны агаар, арчдасын шинжилгээг итгэмжлэлийн хүрээний үзүүлэлтээр гүйцэтгэж сорилтын дүнгийн хуудсыг олгож байна.
Битүүмжилсэн, эвдрэл гэмтэлгүй
Дээжийн нэр, мэдээлэл, хадгалах хугацаа хэвийн эсэх
Шаардлагатай хэмжээнд хүрэлцэхүйц
Хугацаа асуудалгүй байх
Зохих температурт хадгалсан эсэх
Хадгалалт, тээвэрлэлтийн горим баримтлаагүй
Дээжийн шинж чанар алдагдсан
Бүтээгдэхүүний хаяг, шошгожуулалт шаардлага хангаагүй
Шинжилгээнд хамруулах дээжийн хэмжээ хүрэлцэхгүй
Шинжилгээний төлбөр төлөгдөөгүй

Лабораторид зөвшөөрөгдсөн, зааварчилгаа авсан хүн ажиллана.
Хувийн хамгаалах хэрэгсэл (ХХХ) – нүдний шил, бээлий, лабораторийн халат заавал өмсөнө.
.png)
Асгаралт, урвалын эрсдэлийг урьдчилан тооцоолох.
Химийн бодисыг амталж, үнэрлэхгүй, шууд хүрэхгүй байх.
Савны шошго бүрэн эсэхийг шалгах.
.png)
Ашиглалтын зааврыг бүрэн мэдэх.
Цахилгааны холболтыг шалгах, гэмтэлтэй төхөөрөмж ашиглахгүй байх.
Ашигласан багажийг цэвэрлэж, байранд нь тавих.

Галын хор, анхны тусламжийн хайрцаг, ослын гарц хаана байгааг мэдэх.
Химийн бодис нүдэнд орвол шууд нүд угаах төхөөрөмж ашиглах.
Аливаа осол гэмтлийн тухай нэн даруй мэдэгдэх.

Хог хаягдлыг ангилан хаях.
Багаж хэрэгслийг цэвэрлэж, тоног төхөөрөмжийг унтраах.
Имарт лаборатори
Хими микробиологийн лаборатори байгуулагдсан (2017 он), Анх итгэмжлэгдсэн (2019 он), Давтан итгэмжлэлээ 4 жилээр сунгуулсан (2021 он).