Имарт 2026 оны 10-р сарын 5-ны өдөр 4,4 га талбайд мод тарих үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Имартын сайн дурын ажилтнууд, ЕБ-ын 1-р сургуулийн 8-р ангийн 47 сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Бид хамтдаа 430 ширхэг мод, сөөг тарьж, усалгаа хийснээр байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ хүүхдүүдэд байгаль хамгаалахын ач холбогдлыг таниулж, экологийн боловсрол олгоход хувь нэмэр орууллаа. 🌿
Байгаль дэлхийнхээ төлөө хамтдаа нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн нийт оролцогчдодоо баярлалаа! 🙌
#EmartMongolia #НогоонИрээдүй #МодТарихАян #БайгальОрчин #CSR
НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА! 💚
