ENG
Home

Хугацаа дууссан бүтээгдэхүүн солих & нөхөн олгох

Хадгалалтын хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдахгүй. Хэрэв ажилтны эсвэл харилцагч компанийн, үйлдвэрлэлт, хадгалалтын алдаанаас үүдэн зөрчил илэрсэн тохиолдолд бүтээгдэхүүнийг сольж өгөх, гишүүний картанд 1000 оноо олгох баталгаа

Бүтээгдэхүүний үнэ шинэчлэгдээгүй буюу буруу тавигдах

Бид бүтээгдэхүүний үнийг тогтмол шалгана. Хэрэв кассанд үнэ зөрүүтэй, давхар бичигдсэн, кг-ийн барааг буруу кодлох, таны аваагүй барааг бичсэн байх зэрэг алдаа гарвал 1000 оноо олгож буцаалт хийх баталгаа

Түргэн шуурхай мөнгийг нь буцаах, бараа буцаах баталгаа

Зөвхөн худалдан авалт хийсэн салбар дэлгүүрт буцаах боломжтой ба худалдан авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор буцаана.

Бараа бүтээгдэхүүнийг буцаахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.(Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн тохиолдолд буцаах боломжгүй)

Дотуур хувцас, усны хувцас хэрэгсэл, задгай савалгаатай нярай хүүхдийн хаздаг тоглоом, усны тоглоом, архи согтууруулах ундаа г.м бараанд солих буцаах нөхцөл үйлчлэхгүй.

Брэнд бараа бүтээгдэхүүн, түрээсийн тасгийн солилт, буцаалтыг тухайн тасгийн журмын дагуу шийдвэрлэнэ.


Түргэн шуурхай солих баталгаа

Бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан салбар дэлгүүрт солих боломжтой бөгөөд худалдан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор солино.

Бараа бүтээгдэхүүнийг буцаахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.(Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн тохиолдолд солих боломжгүй)

Дотуур хувцас, усны хувцас хэрэгсэл, задгай савалгаатай нярай хүүхдийн хаздаг тоглоом, усны тоглоом, архи согтууруулах ундаа г.м бараанд солих буцаах нөхцөл үйлчлэхгүй.

Брэнд бараа бүтээгдэхүүн, түрээсийн тасгийн солилт, буцаалтыг тухайн тасгийн журмын дагуу шийдвэрлэнэ.



3 өдрийн дотор хэрэглэгчдэд хариу өгөх баталгаа

Үйлчлүүлэгчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах

  • - Утас: (Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 7611-0101)
  • - Web: (www.e-mart.mn)
  • - Санал хүсэлтийн хайрцаг: (санал хүсэлтийн хуудас) бөглөнө.

Санал, гомдлыг хүлээн авсанааc хойш 3 хоногийн дотор хэрэглэгчдэд хариу өгч, шийдвэрлэх баталгаа (Шууд шийдвэрлэх боломжгүй, хяналт, шалгалтын хугацаа шаардагдах санал гомдлыг хэрэглэгчтэй холбогдон шийдвэрлэх хугацааг мэдэгдэж явна)