ENG
Home

Сэтгэл ханамжийн 5 баталгаа

Хугацаа дууссан бүтээгдэхүүн солих & нөхөн олгох

Хадгалалтын хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдахгүй. Илэрсэн тохиолдолд бүтээгдэхүүнийг сольж өгөх, гишүүний картанд 1000 оноо олгох баталгаа

Бүтээгдэхүүний үнэ шинэчлэгдээгүй буюу буруу тавигдах

Бид бүтээгдэхүүний үнийг тогтмол шалгана. Хэрэв кассанд үнэ зөрүүтэй, давхар бичигдсэн алдаа гарвал 1000 оноо олгож буцаалт хийх баталгаа

Түргэн шуурхай мөнгийг нь буцаах, бараа буцаах баталгаа

Зөвхөн худалдан авалт хийсэн салбар дэлгүүрт буцаах боломжтой ба худалдан авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор буцаана.

Бараа бүтээгдэхүүнийг буцаахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.(Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн тохиолдолд буцаах боломжгүй)

Дотуур хувцас, усны хувцас хэрэгсэл, задгай савалгаатай нярай хүүхдийн хаздаг тоглоом, усны тоглоом г.м бараанд солих буцаах нөхцөл үйлчлэхгүй.

Брэнд бараа бүтээгдэхүүн, түрээсийн тасгийн солилт, буцаалтыг тухайн тасгийн журмын дагуу шийдвэрлэнэ.


Түргэн шуурхай солих баталгаа

Бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан салбар дэлгүүрт солих боломжтой бөгөөд худалдан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор солино.

Бараа бүтээгдэхүүнийг буцаахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.(Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн тохиолдолд солих боломжгүй)



3 өдрийн дотор хэрэглэгчдэд хариу өгөх баталгаа

Үйлчлүүлэгчийн санал хүсэлт, гомдлыг

  • - Утас: (Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 7611-0101)
  • - Web: (www.e-mart.mn)
  • - Санал хүсэлтийн хайрцаг: (санал хүсэлтийн хуудас) бөглөнө.

Санал, гомдлыг хүлээн авсанааc хойш 3 хоногийн дотор хэрэглэгчдэд хариу өгч, шийдвэрлэх баталгаа