Home

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа. 2024.08.21


‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү Мөнгөн медалийн эзэн болж Монгол улсынхаа төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулан бахдам амжилт үзүүлсэн билээ. 


 ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп болон ‘‘Баттүшиг ба Цэлмүүн’’ сан хамтран Б.Баасанхүү тамирчны гаргасан амжилтын өндрөөр үнэлэн дасгалжуулагч багш М.Бундмаа-н хамт хүлээн авч уулзаж баяр хүргэн, спортын амжилт хүсэж 100,000,000₮-өөр урамшууллаа. 

 ‘‘Скай Хайпермаркет’’ХХК, Скайтел Групп, МАК компаниуд нь МҮОХ-ны ‘‘Мөнгөн түнш’’ байгууллагууд бөгөөд спорт Олимпизмыг дэмжих, Монголын баг тамирчдыг Азийн наадам болон Олимпын наадамд оролцуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласаар ирсэн.

Үүний нэг жишээ нь Парис хотноо "Mongolia House" төслийг хэрэгжүүлэхэд багагүй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн явдал юм.

***














Гарчиг: Хөгжих хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй Имарт

Огноо: 2024.09.11

ХӨГЖИХ ХҮСЭЛТЭЙ ХҮН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ ИМАРТ

‘‘Скай хайпермаркет’’ ХХК буюу Имарт нь Улаанбаатар хотын баруун бүсийн хэрэглэгч нартаа ойртон удахгүй нээгдэх ‘‘Имарт Драгон’’ шинэ салбарынхаа хүний нөөцийн бүрдүүлэлтийг эхлүүллээ. Олон улсын сүлжээ дэлгүүрийн туршлагаас суралцан ур чадвараа нэмэгдүүлж, өөрийгөө бодитоор үнэлүүлэн эрч хүчтэй, найрсаг хамт олны нэг болохыг хүсч байна уу? 

Имарт танд дараах боломжуудыг санал болгож байна:

  • Эрч хүчтэй, найрсаг хамт олон

  • Сургалт, хөгжлийн цогц хөтөлбөрүүд 

  • Өсөн дэвших боломж

  • Үндсэн цалингаас гадна ажлын гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал цалин

  • Өдрийн хоол, Унааны нэмэгдэл, бусад хуулийн дагуу нэмэгдлүүд

  • Ажилтны цайны газар, Амралтын хэсэг, Ажилтны зуслан, Ажилтны сувилал

  • Эрсдэлээс урьдчилан сэргийлэх сайн дурын даатгал

  • Дэлгүүрээс 10-15% хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийх эрх.

Та хурдацтай орчинд хөгжиж, бусдад туслах дуртай юу? Тэгвэл нас, хүйс, мэргэжил харгалзахгүйгээр ‘‘Имарт Драгон’’ салбарын Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянд нээлттэй оролцохыг урьж байна.