Home

Тайландын Хаант Улсын Шадар сайд Имарт-д зочиллоо. 2022.09.06

Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависит Имарт-д зочиллоо.

Тайландын хаант улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд ноён Журин Лаксанависит тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монголын ТОП 100-н аж ахуйн нэгжүүдийн нэг, “Скай Хайпермаркет” ХХК-н Имарт дэлгүүрт зочиллоо.

Дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Тайландын Хаант Улсын Шадар Сайд Журин Лаксанависит: "Тайланд улсад үйл ажиллагаа явуулдаг хайпермаркетуудтай харьцуулахад харьцангуй том, зай талбай ихтэй юм байна. Манай улсад үйлдвэрлэгдсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг борлуулж байгаад баяртай байна. Цаашдаа Тайланд улсын бараа бүтээгдэхүүнүүдийг илүү олон нэр төрлөөр худалдаална гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Монгол улсын хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилготой ажилладаг Имартчуудад амжилт хүссэн байна.