Home

Скай Хайпермаркет ХХК нь үйл ажиллагаандаа нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. 2024.10.02

Скай Хайпермаркет ХХК нь 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Нэгдсэн менежментийн тогтолцоо буюу Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ. 

Энэхүү менежментийн зорилго бол бид Байгаль орчны болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд байгууллагын хэмжээнд хяналт тавьж, баталгуужуулах, байгууллага өөрийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үлдээх ул мөрийг бууруулах, ажилтнуудын сэтгэлгээнд байгаль орчныг хамгаалах хандлага өөрчлөлт, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох, ажилтныг үйлдвэрлэл, үйлчилгээний сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, тасралтгүй сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэх, хадгалахад оршиж буй юм.