ENG
Home

Хүүхдээ эрүүл хооллож, хоолонд дуртай болгох 10 зөвлөмж

2016-11-11 -

Хүүхэд тань хоолны зөвхөн мах, гурилыг нь идчихээд бусдыг нь ялгаж хаяад байна уу? Тэр ногоонд дургүй юу? Эсвэл хүүхэд тань хоолоо сайн идэж өгөхгүй байна уу? Хичээж хичээж тэжээллэг эрүүл хоол хийсний тань дараа “Идэхгүй, муухай” гэж хүүхэд тань амаа дардаг уу?
Хүүхэд өсөж том болж байгаа тул төрөл бүрийн витамин, амин дэм, эрдэс бодис маш их шаардлагатай байдаг. Тэдгээрийг эм бэлдмэлээр биш хоол хүнсээрээ авах нь хамгийн чухал.

Иймээс хүүхдээ эрүүл хооллож сургах, хоолонд дуртай болгоход тань зориулж дараах 10 зөвлөмжийг хүргэе:

• Хүүхдээ хоол хүнс цуглуулах, хоол хийх, ширээ засах үйл ажиллагаанд оролцуулж байвал хийсэн цуглуулснаа амсах, идэх сонирхол нь нэмэгддэг.

• Хар, хүрт, үнэрлэ, амтла, хоолоо бүх мэдрэхүйгээрээ мэдэр. Үүнийхээ талаар хүүхэдтэйгээ ярилц. Жишээ нь: Миний хүү үз дээ, улаан алим, ногоон алим хоёр өөр өөр амттай байна уу? гэх мэт

• Хүүхэд чихэрлэг амттай зүйлд дуртай байдаг. Тиймээс чихэрлэг зөөлөн жимс, ногоонд ч бас дуртай. Иймээс хүүхдэдээ аль болох төрөл бүрийн жимс, ногоо өгч байх хэрэгтэй. Жимс их иддэг хүүхэд хожим нь чихэр шоколад нэхээд байдаггүй.

• Европчууд “Нүд бас цуг иддэг” гэж ярьдаг. Энэ нь хоол, ширээ засалт сайхан харагдах тусам амттай сайхан санагдаж, идэх дур хүсэл нэмэгддэг гэсэн үг. Иймээс аяга тавгаа гоё байрлуулж, ширээн дээрээ цэцэг тавих, лаа асаах зэргээр ширээгээ хөнгөхөөн засахад л хоол илүү амттай санагддаг. Түүнчлэн хоолыг нь янз бүрийн сонирхолтой хэлбэр дүрсээр, жишээ нь амьтны, машины зэрэг хэлбэрээр засвал хүүхэд их сонирхож иддэг.

• Ногоо жимсийг аваад шууд үмхэж болохоор жижиг хөшиглөөд тавган дээр засаж тавихад хүүхэд, томчуул гэлтгүй бүгд сайн иддэг.

• Хүүхэд эрүүл хооллож сурах гол үндэс нь эцэг эхийн үлгэр дуурайл байдаг тул та бас өөрөө хүнсэндээ хэрэглэдэг ногоо, мах, жимс, самар, хөх тарианы бүтээгдэхүүн зэрэг эрүүл хүнсний төрөл, хэмжээг нэмэгдүүлж эрүүл иддэг болох хэрэгтэй.

• Хүүхдэдээ аль болох багаас нь олон төрлийн жимс, ногоо өгч байх хэрэгтэй. Хүүхэд бага байх тусам буюу 1,5 нас хүртлээ янз бүрийн амт хүлээж авах нь сайн байдаг. Харшил, хордлого авна гээд багаас нь элдэв юм идүүлэлгүй гамнасан хүүхэд харин хожим нь харшил, хордлогод илүү өртөмтгий байдаг. Хүүхэд 18 сартайгаасаа юм голж шилж эхэлдэг бөгөөд 4 нас хүрээд ирэхээрээ шинэ сонин амтыг хүлээн зөвшөөрөх дургүй болдог байна. Иймээс хүүхдэдээ багаас нь хэрэгтэй хүнсийг нь хэрэглэж дасгах нь чухал.

• Үүний тулд нэг хоолыг 30 удаа амсуул: Хүүхэд нэг хоолыг ойролцоогоор 30 удаа амсаж байж дуртай болдог байна. Иймээс эрүүл, хэрэгтэй гэж бодсон хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдэдээ аль болох олон амсуулж дасгаарай. Үүндээ битгий шантраарай.

• Хүүхэдтэйгээ цуг нэг ширээн дээр сууж хоолло. Энэ нь хүүхдэд би бас энэ гэр бүлийн чухал гишүүн гэсэн хамтач гэр бүлээ гэсэн хамтач болгодог.


• Хүүхдэд дан нэг төрлийн хоол өгөөд байвал витамин, тэжээлийн дутагдалд ордог. Иймээс хоолондоо мах, ногоо, гурил, будааг хослуулж хэрэглэх хэрэгтэй.

Via: gerlee_10.blog.gogo

Скай Хайпермаркет ХХК-иас хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтыг дэмжих "ӨДӨРТ 5" ашгийн бус аяныг 2016.10.14-с эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ.

Өнөөдрийн аянд идэвхитэй оролцсон Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 135-р цэцэрлэгийн багачууд мундаг байлаа. 5 өнгийн жимс ногооны ашиг тусыг мэдэж, дуртай жимсээ уутлан авч жинлүүлээд кассанд тооцоо хийх дадлагыг хийлээ.

Үйлчлүүлэгч та ӨДӨРТ 5 аянд хүүхдээ (5-6 нас) хамруулахыг хүсвэл Имартын Хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандан бүртгүүлээрэй.
Мэдээлэл хүргэх утас: 7611-0101