ENG
Home

Ипойнт оноогоороо автобусанд үйлчлүүлдэг боллоо

2018-01-05 -


Имарт Хайпермаркет гишүүн хэрэглэгчиддээ зориулан автобусанд Ипойнт оноогоороо зорчих боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна. Үйлчлүүлэгч та бүхэн нийт Ипойнт онооныхоо 50%-ийг хөрвүүлэн UMoney картаа цэнэглүүлэн автобусанд суух эрхтэй болох юм.

"Имарт Хайпермаркет" болон "Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нь жижиглэн худалдааны салбарт анхдагч болон энэхүү үйлчилгээг хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

Автобусаар үйлчлүүлэгч ахмад настан, гэрийн эзэгтэй нар, оюутан залуус хэн бүхэн дэлгүүрээс хүнсээ цуглуулан бонус оноогоороо автобусанд суух эрхтэй болох юм.

Хэрэглэгч та автобусны картаа цэцэглүүлэхдээ өөрийн нэр дээр бүртгэлтэй Имартын картаа Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн ажилтанд өгч оноогоо шалгуулан хасалт хийлгэж автобусны картаа цэнэглүүлнэ.

Ипойнт оноог автобусны эрх болгох нөхцөл: Таны Ипойнт онооны үлдэгдлийн 50%-иар автобусны картыг цэнэглэнэ.

Жишээ нь:

Таны Ипойнт нийт оноо: 10,000 оноо байх тохиолдолд

Таны автобусны карт цэнэглүүлэх боломжит оноо: 5,000 оноо ба түүнээс доош таны хүссэн дүнгээр цэнэглэнэ.

Хэрэглэгчийн үйлчилгээний төв: 76110101