ENG
Home

Имарт хайпермаркет итгэмжлэгдсэн лабораториор хүнсний бараа бүтээгдэхүүний чанарыг тогтмол хянаж байна

2020-04-21 -

Имарт Хайпермаркет нь "Монгол хүн та 100 наслаг" уриан дор аюулгүй байдлын шаардлага хангасан, чанартай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж, сэтгэл ханамжтай байлгах зорилготой ажилладаг. Тус зорилгынхоо хүрээнд Имартын бүх салбар дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй нэрийн хоол, бүтээгдэхүүн, импортын болон дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилж, баталгаажуулан хэрэглэгчийн гар дээр хүргэж байна.

Имартын лаборатори нь Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, бүх төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тодорхойлох Хүнсний хими болон Микробиологийн лабораторийг байгуулж, 2019 оны 5 дугаар сард MNS ISO/IEC 17025:2018 стандартаар баталгаажиж, итгэмжлэгдсэн.




Манай хүнсний химийн болон микробиологийн лаборатори нь дотоод, гадаадын бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуй нэгж, байгууллага, үйлдвэрлэгч, импортлогчийн бараа бүтээгдэхүүнд орчин үеийн техник, технологи арга аргачлалыг ашиглан шинжилгээний хариуг ажлын 3-5 хоногт багтаан үнэн бодиттойгоор гаргаж байна.
Үүнд, бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн, агаар болон ундны усны чанар, аюулгүй байдал, ажилтны эрүүл ахуйн шинжилгээ гэх мэт 


Дэлгэрэнгүй мэдээллийг 7676-8183 (1051), 9111-4021 дугаарт холбогдон аваарай.



Бид хэзээд гарал үүсэл тодорхой, чанартай, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгчээс авч, хэрэглэгч та бүхэнд хүргэж байна.