ENG
Home

Имарт "Дэм дэмэндээ" аянд нэгдэж 100,000,000 гаруй төгрөгийн хүнсний багцыг үргэлжлүүлэн олгов

2021-01-29 -

Имарт НЗДТГ-аас санаачилсан “Дэм Дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон. Өчигдөр эхний хэсгийг БГД-т хүнсний хангамж нэн шаардлагатай байгаа 500 айл өрхөд хүлээлгэн өгсөн байна. Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн 500 айл өрхийн хүнсний багцыг СБД-ийн засаг дарга Х.Болормаа, Засаг даргын тамгын газрын дарга Н.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа нарт хүлээлгэн өглөө.

Мөн өдөр үдээс хойш БЗД-ийн 721 өрхийн хүнсний багцыг НЗД-ийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх, ИТХ-ын дарга С.Баяр болон бусад холбогдох хүмүүст Алтай Холдинг компанийн ерөнхийлөгч Б.Самади, “Скай Хайпермаркет” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Жавзмаа нар хүлээлгэн өглөө.