ENG
Home

Имарт Дундговь аймгийн Мандалговь суманд 1000ш хайлаас тарилаа

2020-10-09 -

Имарт хайпермаркет буюу Скай хайпермаркет ХХК-ны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд “Итгэл найдвараа хуваалцъя” нэртэйгээр байгаль орчин, боловсрол, спорт, нийгэм, эрүүл мэндийн салбарт төрөл бүрийн сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг.

Энэ удаад EVERYDAY GREEN EMART аяныг эхлүүлээд байгаа бөгөөд байгаль орчноо хайрлаж, хамгаалах төрөл бүрийн кампанит ажлуудын нэгээр мод тарих аяныг зохион байгууллаа. 

Ингэхдээ говийн цөлжилтийг барьж тогтоох, элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах, говийн бүсийг ногооруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор Дундговь аймгийн Мандалговь хотод 1,000 ширхэг хайлаас модыг өөрсдийн гараар тарилаа.



Мод тарих аяныг энэ удаад 4 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, агаар хөрсний бохирдол, дэлхийн дулаарлын эсрэг зорилгоор уламжлал болгон зохион байгуулж байна.

Хайлаас бол говийн хөрсөнд ургах чадвартай, ганд тэсвэртэй ийм мод байгаа. Тэгэхээр манай хамт олны өнөөдөр тарьж ургуулсан энэхүү бяцхан төгөлийг маань нутгийн захиргаа, нутгийн иргэд маань арчилж, хамгаалахад сэтгэл нийлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.



Өмнөх жилүүдэд нийслэлийн хамгийн их агаарын бохирдол, тоосонцортойд тооцогддог гэр хороолол дунд байрлах ЕБ-ийн 58, 71-р сургууль, 150, 248-р цэцэрлэгийн гадна талбайд гацуур, монос, голт бор, чацаргана зэрэг модыг тарьж ногоон байгууламжийг бий болгож байсан.