ENG
Home

Umoney карт Имартын салбаруудад

2017-10-05 -

Имартын Чингис, Хороолол салбаруудаар "Umoney" карт борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлж эхэллээ. Та Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн ажилтанд хандан карт худалдан авах, цэцэглэлт хийлгэх боломжтой.

Нийтийн тээврийн хэрэгслээр дамжин суух нөхцөлүүд:

  • Дамжин суулт хийхдээ эхний тээврийн хэрэгслийн буух төхөөрөмжинд картаа заавал уншуулсан байх шаардлагатай.
  • Эхний тээврийн хэрэгслийн буух төхөөрөмжинд картаа уншуулсан хугацаанаас хойш 30 минутын дотор дамжин суувал хөнгөлөлт эдлэнэ.
  • Дамжин суулт хийж буй хоёр дахь тээврийн хэрэгслээс буухдаа картаа заавал уншуулах шаардлагатай.
  • Эхний дамжин суултаас хойш 4 цагийн дараа дараагийн дамжин суулт хийж хөнгөлөлт эдлэх боломжтой.

Нийтийн тээврийн хэрэгслээр дамжин суух боломжгүй нөхцөлүүд:

  • Ижил чиглэлийн тээврийн хэрэгсэлд дахин суувал хөнгөлөлт эдлэх боломжгүй.
  • Өмнөх зорчсон тээврийн хэрэгслээс буухдаа картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
  • Дамжин сууж хөнгөлөлт эдлэсэн тээврийн хэрэгслээс буух төхөөрөмжинд картаа уншуулахгүй буусан тохиолдолд хөнгөлөлт эдлэсэнээс хойш тэр өдөртөө хөнгөлөлт эдлэх боломжгүй болно.

Иргэн та Смарт карт ашиглахдаа анхаарах зүйлс:

  • Хугалж нугалахгүй байх
  • Хазахгүй
  • Цоолохгүй
  • Хэт халуун газар хадгалахгүй
  • Гар утастай хадгалахгүй байх
  • Картыг зориулалтын хатуулгатай гэрэнд авч явах

Их хотынхоо хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа иргэн танд баярлалаа.