Имарт "400 ажлын байр" аяныг эхлүүллээ
2019-05-21 -Манай байгууллага 2016 онд нээлтээ хийсэн цагаас одоог хүртэл нийт 1,122 ажлын байрыг бий болгоод байгаа бөгөөд энэ онд 3 дахь салбараа шинээр нээснээр нийт ажилтны тоо 1,808 болох юм.
Имарт хайпермаркетын 3-р салбар Имарт Хан-Уул салбар нэртэйгээр Хан-Уул дүүрэгт энэ оны 8-р сард нээлтээ хийх гэж байна. Тиймээс шинээр нээгдэж буй салбарынхаа үйл ажиллагаатай холбоотойгоор хүний нөөцөө бүрдүүлэхээр “400 ажлын байр” нэртэй нээлттэй ажлын байрны өдөрлөгийг 2 өдөр зохион байгуулахаар боллоо.
- 5-р сарын 24(Пү)-ний өдөр 11:00~19:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг Жуковын талбайд
- 5-р сарын 25(Ба)-ны өдөр 11:00~19:00 цагийн хооронд Хан-Уул дүүрэг 19-р хорооллын автобусны буудлын арын Зэс хөшөөтэй талбайд
Өдөрлөгт оролцож амжаагүй ажил горилогчдын анкетыг ажлын өдрүүдэд 09:00~18:00 цагийн хооронд бүх салбарууд дээрээ хүлээн авч байна.
Хийе гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүн бүрийг найрсагаар урьж байна.
Ажлын зартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар лавлаарай.
Сүүлд нэмэгдсэн
-
Хямдралын шуурга : Зөөврийн компьютер
2020.05.05 -
Хямдралын шуурга : Плитка, шарах шүүгээ
2020.05.05 -
Хямдралын шуурга : Хөргөгч
2020.05.05 -
Хямдралын шуурга : Телезизор
2020.05.05 -
Хямдралын шуурга : Угаалгын машин
2020.05.05