ENG
Home

Имарт "ХЯЛБАР БҮРТГЭЛ"-д нэгдлээ

2019-07-30 -

НӨАТУС-ын Ebarimt 2.0-ийн шинэчлэлтийн хүрээнд “Хялбар бүртгэл” буюу НӨАТ-ын баримтыг автоматаар системд бүртгэх хувилбарыг нэвтрүүлж эхэлсэн ба анхдагчдын нэг болж Имарт хайпермаркет Хялбар бүртгэлд нэгдлээ.

Тухайлбал өмнө нь НӨАТ-ын баримтыг бүртгүүлэхдээ Ebarimt вэб сайт болон аппликейшн ашиглаж эсвэл 131313 тусгай дугаарт гар утаснаасаа мессеж бичих аргаар бүртгүүлдэг байсан бол одоо баримтыг автомаар буюу КАССАН дээрээс худалдан авалт хийхдээ шууд бүртгүүлэх боломжтой болсон байна. Ингэхдээ хэрэглэгч өөрийн E-barimt-ийн хэрэглэгчийн 8 оронтой дугаараа хэлэх эсвэл өөрийн E-barimt-ийн бар кодыг уншуулахад л хангалттай юм.