ENG
Home

Даалгавраа сайн хийдэг "ХИЧЭЭНГҮЙ СУРАГЧИД"-ыг шалгаруулъя

2020-04-24 -

Хөл хорионы үед гэрээсээ теле хичээл сонсож, бие даан суралцаж буй хичээнгүй сурагчдаасаа даалгавраа сайн хийж буй хүүхдийг шалгаруулан шагнах гэж байна.

Даалгавар 2 : Монгол хэл

60 секунд хэн хамгийн хурдан унших вэ?

Хамгийн хурдан уншигч Хичээнгүй 5 сурагчийг шалгаруулна.

Насны ангилал: 1~5-р ангийн сурагчид /Төрөл тус бүрээс 1 ангиас 1 хүүхэд/

Шалгаруулах үзүүлэлт : Доорх линкээр нэвтрэн хурдан унших текстээ татан авна уу?

Даалгавар ирүүлэх нөхцөл: Видео бичлэг /Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ даалгавар гүйцэтгэж буйг гар утсаараа видео бичлэг болгон уралдаан тус бүрийн постон дор комментоор илгээгээрэй./

Даалгавар ирүүлэх хугацаа: 2020/05/20 хүртэл

Шалгаруулалт : 2020/5/25(Да)

Мэдээлэл: Даалгаврыг comment хэсэгт оруулахдаа хүүхдийнхээ нэр, насыг заавал бичнэ.

Даалгаврын эх (1-р анги) : Навч

Навчны өнгө, хэлбэр, дүрс өөр өөр. Бид навч түүгээд наамал хийв. Манай ангийн Чулуун навчаар мэлхий, Чингүүн шувуу урлав. Харин би цэцэг хийлээ. Бид хийсэн наам-лаа-раа ангиа чи-мэв.

Даалгаврын эх (2~5 анги): Оюунтөгс хүүгийн үлгэр

Эрт урьд цагт эрээн авдраар дүүрэн эрдэнэс алттай, хар модон хайрцагт хадгалагддаг үлгэр туулийн өчүүхэн номтой нэг айл байжээ.

Тэднийх Эрдэнэтөгс, Оюунтөгс гэдэг хоёр хүүтэй юм. Нэг өдөр гэрийн эзэн хүүхдүүдээ дэргэдээ суулган:

Та нар хөл чинь дөрөөнд, гар чинь ганзганд хүрлээ. Тийм учраас бие даан амьдрах цаг чинь болжээ. Маргааш өглөөнөөс эхлэн аавынхаа хөрөнгөөс аль дуртайгаа авч аян замдаа гарч, аж амьдралаа зохио гээд юу авахыг асуухад

Эрдэнэтөгс хоёр хүүдийн дүүрэн алт, Оюунтөгс хар модон хайрцагтай номыг авна гэжээ. Эцэг нь ч хэлсэн зүйлсийг нь хүүхдүүддээ өгч гэнэ. Тэгээд хоёр хүү замд гартал ах нь дүүдээ:

Ууя ууж болохгүй, идье идэж болохгүй хэнд ч хэрэг болохгүй хэдэн навсархай хуудас авахаар нэг хүүдий дүүрэн алт авсан бол хоёул элбэг хангалуун явахгүй юу? Нэгэнт тэгээгүйгээс хойш өөртөө оногдсон хөрөнгийг би чамтай хуваалцаж чадахгүй, чи наад номоороо амиа тэжээж хувиа борлуулж яваарай гэжээ. Харин Оюунтөгс юу ч хэлсэнгүй, тэд нэлээд явж байтал замд адуу хариулж яваа хүн дайралджээ. Ах нь түүнээс жороо саарал морь худалдан авч “Чи өвөртөө бэлгүй болохоор гахай явган, нохой нүцгэн байх болж дээ” гээд давхиад явчихжээ.

Дүү нь гомдсон ч үгүй. Хар модон хайрцагтай номоо уншиж явтал оньсон хөдөлгүүрт морь хийсэн хүний тухай үлгэр уншжээ. Түүнээс санаа авч ойд очин оньсон хөдөлгүүрт морь хийгээд түүнийгээ хөлөглөж ахыгаа гүйцэж очвол их л гайхан:

Ийм ид шидтэй морь ямар мөнгөөр худалдаж авав аа гэж асуухад нь:

Үлгэртэй номынхоо ид шидээр бүтээснээ хэлбэл үнэмшихгүй байлаа. Тэгээд тэр хоёр цааш аялж гэнэ. Гэтэл төөрчихжээ.

Хамаг хоол хүнсээ барж, өлсөж үхэхийн туйлд хүрч гэнэ. Ахад нь хүүдий дүүрэн алт мөнгө байвч түүнийг идэж болохгүй болохоор яах билээ.

Дүү нь хар мдон хайрцагтай номоо уншвал элсэн доогуур хавж, ургадаг хүнсэнд хэрэглэгддэг ургамлын тухай үлгэр байжээ.

Тэр ургамлыг эрж олоод хоол хийтэл амттай сайхан болсонд хоёул цадталаа идэж алжаалаа тайлжээ. Ах нь:

Дүү минь наадах чинь яасан ид шидтэй сайн ном бэ? Үүнийгээ ахдаа уншуулж байгаач. Би ч бас алт мөнгөнөөсөө өгч байя гэтэл дүү нь:

Эрдэмтэн мэргэдийн цэцэн ухааны дээжис болсон энэ ном эрдэнэс алттай зүйрлэхээргүй үнэтэй зүйл билээ гэжээ.

Тэгээд ч үлгэрт өгүүлж буй баялаг дуусашгүй болохоор би тантай хуваалцахаас юунд дургүйцэх билээ гэжээ. Ингээд ах дүү хоёр номоосоо бүх зүйлийг мэдэж амар амгалан элбэг дэлбэг аж төрөн амьдран суужээ.