ENG
Home

Гэнэтийн ослын сургалт амжилттай хийгдлээ (Emart)

2020-10-01 -

Имарт хайпермаркет хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах, ажилчдаа аюулгүй ажиллагаанд сургах, гэнэтийн ослын үед яаралтай тусламжийг үр дүнтэй үзүүлэх үүргийн хүрээнд НОБГ-тай хамтарсан иж бүрэн тактикийн сургуулилтыг зохион байгуулж, аюулгүй ажиллагаанд бэлтгэгдсэн байгууллага болохоо баталгаажууллаа.

Тус сургуулилтын үеэр барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэх, албан хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд дадлага сургуулилтыг хийсэн юм.

Гал унтраах тактикийн сургуулилтыг НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдан явуулж, Гал түймэр унтраах, аврах ангиудын 24 алба хаагч, 7 гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, Имарт Хан-Уул салбарын 182 ажилтан, алба хаагч оролцлоо.

Тун удахгүй Имарт Чингис салбар, Имарт Хороолол салбарт үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.